avatar

Гэдэстэй байна гэдэг онигоо

2008-02-17,16:56
Хүмүүсээ гэдэстэй хүмүүсийг шүүмжилцгээе! хэлээ гаргах

Гэдэстэй, тарган байна гэдэг бол онигоо шүү. Манай нэг миний шүтэж бишэрч явдаг багш маань нэг удаа ярьж байсан юм. Өчигдөр зурагтаар Ерөнхийлөгч, тэргүүн хадагтай хоёрын Солонгосчуудтай уулзаж байгааг хараад ичлээ гээд л... Нээх тарган хоёр юм сууж байсан юм байхаа. Солонгосчууд нь бол туранхай гуайлиг, манай хоёр бол үнэн муухай харагдаж байна гэсэн...

Анагаах ухааны нэвтэрхий толин дээр бол Таргалалт = Өвчин гэж орчуулагдана л даа. Тэр тусмаа арчаагүй хүмүүс тусдаг өвчин гэж бас хэлж болно. Таргалалтыг дагаад судасны хатуурал, даралт ихсэх, зүрх өвдөх, толгой өвдөх, даралт ихсэх, бэлгийн сулрал, чихрийн шижин, бусад дааврын (гормон) өвчнүүд гээд маш олон өвчин үүсдэг. Эмэгтэй хүмүүс бол ялангуяа таргалалтаасаа болж стрессд их ордог.

Таргалалтын нэг том шалтгаан бол стресс. Гэтэл таргалалт өөрөө стрессийг үүсгэдэг. Мөн таргалах тусмаа хүний хоолны дуршил ихэсдэг. Стрессд ороод л дэглэм барихгүй тэмцэхгүй яваад байвал улам л таргалаад л байна...


Тэгээд л эцэст нь ийм болно шүү дээ. Сэжгийн биш гэж үү? Хүн өөрөө даван туулж байж л стрессгүй гуайлиг сайхан харагдана шүү дээ.

Хөдөлгөөнгүй суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд спортоор хичээллэх нь хөдөлгөөн болоод сэтгэл санааны эмчилгээ юм даа. Тарганаасаа ичээд суугаад байж бас болохгүй, хөдлө, спортын танхимд оч! Харин хэзээч битгий тураах эм, цай эсэн бусын юм уугаарай!!! Иймэрхүү зүйлс бол тэр үедээ л тураахаас уухаа больмогц харин ч эрчимтэйгээр таргалуулна. Бүр дааврын өөрчлөлт өгч бусад өвчинд хүргэх нь элбэг.

Хөдөлгөөн дутагдах нь хүнийг төвийн таргалалт буюу гэдэс хэвлийгээрээ таргалах таргалалтыг үүсгэдэг. Гэдсээрээ тарган байх нь хамгийн муухай зүйл. Гэдсээрээ тарган хүнийг сайхан болгож хардаг нүдтэй хүн ер нь байдаг болов уу?

Турах бас нэг арга бол АЛХАХ. Гэхдээ энд зөвхөн ажил, сургууль руугаа ирж очихдоо алхах, өрөөн дотр оо алхахыг тооцохгүй л дээ. Суугаа ажил хийдэг бол өдөрт дор хаяж нэг цаг алхаж байх хэрэгтэй. Хоолоо идчихээд нөхөр/эхнэр хүүхэдтэйгээ салхинд гараад 1 цаг яриад алхаж болно шүү дээ.
Хүмүүсийн дунд заавал хөлсөө гаргаж байж турна гэсэн ойлголт байдаг. Энэ бол тийм биш юм л даа. Гол нь идсэн хоолны калориос бие махбодийн хэрэгцээ даваад л байвал аажим аажмаар турж болох юм. Хөдлөнө гэдэг бол хөлс гарахгүй ч байсан тэр өөх тос, калорийг шатааж байгаа л гэсэн үг.

За тэгээд нэг маш чухал зүйл бол мэдээж хооллолт, хоолны дэглэм юм.
Цагаан гурил, чихэрлэг зүйлс, школад, цагаан будаа, гамбургер, тостой, амттай зүйлс нь их хэмжээний калори агуулдаг учир тэр нь хүний биед ороод өөх тос болж хувирдаг. Тэгэхээр та илүү жинтэй бол эмчээс зөвлөгөө авах буюу өөрөө тооцоолон хооллолтоо зохицуулж байх хэрэгтэй.
Хар талх, гурвалжин будаа, бор гурил, царцдаггүй өөх тос (адууны өөх, ургамлын тос г.м) гэх зэрэг аль болох калори багатай зүйлсийг хэрэглэх. Зарим бүтээгдэхүүний саван дээр байдаг калорийн хэмжээг ч бас харж тооцож байх хэрэгтэй. АНУ г.м хөгжилтэй орнуудад таргалалт хүн амын дунд маш том асуудал байдаг болохоор бараг бүх бүтээгдэхүүний хайрцган дээр калорийг тодорхойлж бичсэн байдаг бөгөөд соёлой боловсон ухаалаг хүмүүс нь хүнснийхээ калорийг байнга бодож тооцож хэрэглэдэг.

За тэгээд гуайлиг туранхай сайхан хүмүүс машинаар биш хөлөөрөө хотын гудмаар алхдаг, мань мэтийн бабник нөхдүүд нь нүдээ хужирлан жаргадаг тийм нийслэлтэй болох болтугай хэлээ гаргах


Энэ бичлэгийн утга санааг алдуулалгүй бүх хэлбэрээр нэр дурдалгүйгээр хэвлэн нийтлэж ашиглахыг зөвшөөрнө.

Холбогдох нийтлэл:
бичсэн: xvv Ангилал: Зөвлөгөө | Уншихыг санал болгож байна: Гэдэстэй байна гэдэг онигоожиргэх | хавчуулах | Биздэх | (19) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хэсэг гүйсэн сүүлийн үед жаахан залхуураад өглөө унтчихаад байна, 6 цагт гүйгээд л сургуулийг 3 тойроход л амьсгаадаад хэл унжаад ирдэг юм.
6.20-д орж ирээд дасгал хийдэг. хэлээ гаргах loser гэхдээ гүйлтээ яг зогсоохгүй ээ, харин надад гэдэсний дасгалтай мэдээлэл өгвөл сайн байна.
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна хэзээ: 12:55, 2011-06-30 | Холбоос | |
Хөлөн дээгүүр юм гардаг чинь бөөр энэ тэр өвддөг өөр хүнд өвчин байж магадгүй шүү. Эмчид сайн үзүүлсэн биз дээ?
Санаагаар унаж болохгүй ээ. Зөвхөн дан ганц зөв хооллолтоор турж болно шүү дээ. Хоолыг хорьж биш калори багатай зөв сонголттой хоол унд хэрэглээд байвал бага хөдөлж байсан ч жаахан удаан боловч турах л болно. Заавал яараад сарын дотор турчихна гэвэл бүтэхгүй шүү дээ. Жилийн дараа, 2 жилийн дараа гэхэд бол тодорхой хэмжээгээр турах болно. Хамгийн гол нь удаан хугацааны зөв хооллолтын дэглэм баримтлах хэрэгтэй.
http://xvv.blogmn.net/17825/ үүнийг нэг сонирхоорой.
Бичсэн: xvv хэзээ: 18:31, 2011-04-03 | Холбоос | |
hussendee targalziu joohn hudluhuur l hulun dguur yum tuuraad sudas edr n hagaraad bgamii jn yhin targanaaraa l bjiiy doo гуниглах
Бичсэн: eku (зочин) хэзээ: 18:22, 2011-04-03 | Холбоос | |
би яахы... таргалмаар байшдээ..
Бичсэн: dao хэзээ: 12:07, 2011-03-01 | Холбоос | |
хэхэхэ суудлын тараг байхдаа яахавдээ тарга гээчдээ хө shine хэлээ гаргах
Бичсэн: Зоригт ван хэзээ: 11:44, 2011-03-01 | Холбоос | |
гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 20:45, 2011-02-28 | Холбоос | |
ARCHAAGUI HVMVVS GEDESTEI MUUHAI HARWINTAI BOLDOG L DOO... GEHDEE ZARIM N OWCHNOOR ESWEL UNAGAN MAHTAI BAIDAG SHDEE.. rolling on the floor
Бичсэн: X-MEN хэзээ: 17:58, 2009-03-09 | Холбоос | |
санал нэг бнэээ... гэдэстэй нэээр онигоо... :р
Бичсэн: tatah хэзээ: 05:44, 2008-09-20 | Холбоос | |
yuki-д: Тархины тураалаас гарцгаая! tongue
Бичсэн: xvv хэзээ: 17:31, 2008-05-19 | Холбоос | |
Шинж дэмдэг илэрчижэээ надаа
Бичсэн: yuki хэзээ: 19:57, 2008-02-17 | Холбоос | |
тагтаа: тархи нь бас тодорхой хэсгээрээ тураалтай хүмүүс л тарган байгааншд!!

Хүн бүр эрүүл мэндийн боловсролтой байх хэрэгтэй. ТАРГАН=ӨВЧИН гэдгийг мэдэхгүй байна гэдэг бол тархи тураалтайн нэг симптом (шинж дэмдэг) болмой.

юки: би тарга гэж уншаад л хариулчихаж... заавал нэр мэрээ оруулж яадгийн хэлсэн бол хэлсэн бандан тас! зочин л хэлсэн шүү tongue
Бичсэн: xvv хэзээ: 19:35, 2008-02-17 | Холбоос | |
өөө дээд зочин би
Бичсэн: yuki хэзээ: 19:21, 2008-02-17 | Холбоос | |
Суудлын тараг болсон гэдэг чинь гоё цагаараад, булбарайхан болоодийна гэсэн үгүү?
Бичсэн: Зочин хэзээ: 19:20, 2008-02-17 | Холбоос | |
биеийн тарга тархины тураалаас дээр шөө... ккк... гэхдээ мэдмээрийн байна... хүмүүс тарган хүмүүсээ арчаагүй гэчихээд тэнэг хүмүүсээ чагаад анзаардаггүй юм болоо... ккк
Бичсэн: tagtaa хэзээ: 19:00, 2008-02-17 | Холбоос | |
манайх аймаар хол шдээ, дандаа алхдийн шдээ.зөвлөгөөг дагая хө
Бичсэн: shine хэзээ: 18:56, 2008-02-17 | Холбоос | |



:-)
 
xaax